ЗАМЫН-ҮҮД СУМАНД ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО
ЗАМЫН-ҮҮД СУМАНД ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО
 
Өнгөрсөн амралтын өдөр Замын-Үүд суманд Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-ийн өргөтгөлийн ажлын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ”-захирал Б.Дашпүрэв, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
“Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-д өмнө нь 3000 тоннын багтаамжтай хоёр сав ашиглаж байсан бол нэмж 5000 тоннын хоёр, 2000 тоннын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хоёр сав, 4 вагонцистернээс 4 вагонцистернд шилжүүлэн ачих буулгах хэсэг, 2 автоцистернд ачих хэсгийг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгосон байна.
 
Өргөтгөлийн байгууламжууд ашиглалтад орсноор нийт 16 мянган тонн дизель түлш болон авто бензин нөөцлөх боломжтой болж байгаа ба дээрх ажлууд хийгдсэнээр Монгол улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг шилжүүлэн ачих боломж бүрдэж байна.
НИЙТЭЛСЭН: 2020-07-03 өдөр 15:38:2 цаг