БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИАЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Замын-Үүд сум Засаг даргын Тамгын газраас зарласан “Эко орчныг бүтээх жил"-ийн хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10:00 цагт “Соёмбо цогцолбор”-ын талбайд зохион байгууллаа.
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн үйл ажиллагаанд хайлаас-300ш, улиас-300ш нийт 600 ширхэг суулгацыг Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Таван багийн ажлын алба, “Борхойн Баян Бүрд” ОНӨ ААТҮГ, "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨААТҮГ, Тагнуулын ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх газар, Гадаадын иргэн харьяатын Дорноговь аймаг дахь газар, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Ачаа Шилжүүлэн ачих анги, Ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургууль, 1,2,4,7 дугаар цэцэрлэг, Сайншанд татах хэсгийн харьяа Замын-Үүд Эргэх депогийн Залуучуудын зөвлөл, Капитрон банк, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл,  зэрэг байгууллагууд, иргэд оролцон мод тариаллаа.
Тус өдөр гэр бүл, аж ахуйн нэгж, албан байгууллага хамт олноороо ирж мод тарьж оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье.
Тарьсан мод бүхэн тань тал дүүрэн ургах болтугай.
НИЙТЭЛСЭН: 2022-05-13 өдөр 00:00:0 цаг