2021 оны Оны онцлох шагнал
 Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр 2021 оны онцлох хүмүүст 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. 
Дэлхий дахинд цар тахлаас болж тулгараад буй энэ хүнд цаг үед “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-аас сумын Онцгой комисс, Нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” ӨЭМТ-д 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд улс орон даяар шатахууны хомсдолд орсон үед Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу БНХАУ-аас импортолсон шатахууныг Замын-Үүдийн "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨААТҮГ-т буулгах, Улаанбаатар хот руу татан авах ажлыг түргэн шуурхай зохион байгуулсан. Тухайн байгууллагыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласныг нь өндрөөр үнэлж дарга Г.Гансүхийг сумын ИТХ-ын даргын Жуух бичгээр шагнуулав.
 
НИЙТЭЛСЭН: 2021-12-16 өдөр 00:00:0 цаг