“Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ нь 2023 онд нийт 38 ажиллагсадтайгаар газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачилт, хадгалалт, бөөний борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж нийт 3,727.1 сая төгрөгийн орлоготой, 2,878.2 сая төгрөгийн зардалтай 763.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт:
Монгол Улсын Засгийн газар, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын тойм мэдээг үндэслэн 2023 онд 90.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачилтыг хийж, хадгалалтын хэмжээг мөн 8.7 мянган тонн байхаар төлөвлөсөн.
Мөн газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхэлж 2023 онд 6.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн борлуулахаар тусган оруулсан.
НИЙТЭЛСЭН: 2022-08-04 өдөр 11:31:1 цаг
Хуваалцах