Бидний эргэн тойронд байдаг мод ургамал амьтад гэх мэт амьд бие организмын 95% орчим хувь нь устөрөгч хүчилтөрөгч нүүрстөрөгч гэсэн гуравхан төрлийн элементээс тогтдогийг орчин үеийн шинжлэх ухаан тогтоогоод байна. Эдгээр ургамал мод амьтдын хатсан үлдэгдэл сэг зэм нь газрын хөрсөнд тодорхой даралт дулаанд он удаан жил хадгалагдан газрын тос буюу нефть болон хувирдаг.
Энэхүү газрын тосыг боловсруулж гарган авсан шингэн бодисыг шингэн түлш гэх бөгөөд үндсэн тодорхойлолт нь хэвийн даралт (1 амт) болон температур (23℃) шингэн төлөвтэй түлш болгон хэрэглэж болохуйц бодисыг шингэн түлш гэнэ гэсэн байдаг. Ихэвчлэн дотоод шаталтат хөдөлгүүр, бойлер гэж хэлж заншсан уурын тогоо, бага оврын дулааны станц, гэрийн халаагуур зэрэгт шингэн түлшийг өргөн хэрэглэж байна. Нефтиэс гаралтай шингэн түлшинд газолин буюу бензин, дизель түлш, газрын тос, мазут зэрэг нь амьдралд ойр хэрэглэгдэж, хими болон бордооны үйлдвэр, угаалга ариун цэврийн нунтаг, полимер нэгдлийг гаргаж авахад үндсэн материал болгон хэрэглэдэг. Мөн тийрэлтэт онгоц пуужин зэрэгт түлш болгон хэрэглэж орчин үеийн бидний амьдралд салшгүй нэгэн хэсэг болтлоо өргөн хүрээнд хэрэглэгдэж байна.
НИЙТЭЛСЭН: 2020-07-03 өдөр 15:37:2 цаг
Хуваалцах